Wednesday, October 14, 2009

Сонин сайхан...


Ханиад хүрчихдэг юм байна гэж. Ойрд нээрээ ханиад хүрээд хоолой өвдөөд жоохон бие хаа сонин л байна. Удахгүй гайгүй болчихно биз дээ гэж гүйсээр нилээн хүндрүүлчихсэн бололтой хатгаж өвдөөд л. Тэрнээс гадна миний ойр дотны хамаг л хүмүүс ийш тийшээ тараад яваад байгаа ч юм шиг. Би энэ шороо шуурсан бас хүйтэн, дүнсгэр Улаанбаатартаа ажилаа хийгээд л, ганцаардах ч завгүй төөрсөөр үлдэж байгаамдаа. Гэхдээ бууж өгөхгүй ээ. Тэднийгээ ирэхэд нь би БИ болоод та нарыгаа угтаж авнаа гэж бодож суух юм. Гэхдээ л үгүйлнэ дээ та хэдийгээ...
Саяхан хэдэн найз нартайгаа кино үзлээ. "Зүрхэнд шингэсэн од" гэдэг киног. Надаас бусад бүх хүнд л таалагдсан бололтой. Би ч иймэрхүү кинонд нэг их дуртай биш, тэр тусмаа тийм богинохон зохиолыг, үзсэний дараа ямар ч бодогдуулах зүйлгүй, зүгээр л 2 цаг хөгжөөсөн богинохоон жүжиглэлд... Хамгийн гол нь удахгүй явах найзуудтайгаа хамт байсан болохоор тэр нь надад харин сайхан санагдаж байлаа. Ер нь миний хамгийн сэтгэл догдлуулан байж үзсэн кино бол "LOVE ACTUALLY" гээд шинэ жил болгоноор гардаг тэр л кино юмуу даа. Эхлээд үзэж байхдаа " Бүтэлгүй ч гэсэн ийм л хайртай учирч үзэх юмсан" гэж их боддог байлаа. Санан санан ахиад үзэхдээ " Хүн хүнийг хайрлана гэдэг нь заавал хажуудаа хүрч, барьж, ярьж байж хайрлах биш харин алс холоос ч гэсэн түүнийгээ аз жаргалтай байлгахыг хэлдэг юм байна" гэдэгийг ойлгож авч билээ. Ер нь энэ киног үзэх болгондоо заавал нэг зүйлийг ойлгож авч уйтгарлана эсвэл их баярладаг юм. Түүнээс гадна миний бяцхаан мөрөөдөл байдаг юм. Шинэ жилийн тэр нэгэн цас хаялсан орой хайртай хүнтэйгээ тэврэлдэж суугаад бүлээсгэсэн улаан вино хажуудаа тавиад энэ киног хоёулханаа суугаад үзэх юмсаан гэж. Хэзээ нэгэн цагт биелэнэ гэж итгэсээр олон өвлийг үдэж байна даа. За баахан ормаантикмаадчихлаа. Хэ хэ.

1 comment:

  1. Hey, ene bas minii durtai kino. heden ch udaa uzeed uiddaggui aimaar goy kino te? hamgiin goy heseg ni nziihaa ehnert durlasan zaluu oroi gert ni ireed tom tom huudsan deer bichsen yumaa unshuulaad hugjim sonsgodog heseg. :)

    ReplyDelete