Tuesday, June 23, 2009

Мөрөөдөл

Өндрөөс өндөрт дүүлэн нисэхийг яагаад ч юм би хүснэ
Өрөөл нэгнээр өөрийгөө хайрлуулахыг би бодно
Сэтгэлдээн ургуулж сэм сэмхэнээр би гуниглана
Сэрүүн шөнөөр хэн нэгнийг хүсэн нойроо хулжаана
Өнгө өнгийн бодлыг өөрийн эрхгүй санаашрана
Өөдрөг бөгөөд романтик хайранд би шумбана
Өөр хэнийг ч юм бэ би хайрлаж байна гэж зөгнөнө
Өрөвч сэтгэлийн гүнд бүхнээ л түүндээ зориулж байна гэж мөрөөднө
Бусдаар би хардуулж байна гэж сэтгэнэ
Бухимдаж бас галзуурч байна гэж бодно
Буруу гэдэгээ тэр минь дараа нь ойлгоод
Буцаад наддаа ирж байна гэж мөрөөднө
Хайртай гэж хэлэх гээд чадахгүй л дотороо бөглөрнө
Харах тусамаа энэ үгсийг хэлчихмээр санагдана
Харин тэр энэ үгсийн минь шивнээг сонсоод
Хамаг чангаараа намайг тэвэрч байна гэж мөрөөднө
Энгийн биш агуу хайрыг би хүснэ
Ээдрээт олон бартааг туулж байна гэж бодно
Эцэст нь тэгээд кинон дээр гардаг шиг
Энхрий түүнтэйгээ жаргалаа олноо гэж мөрөөддөг
Тийм ээ би мөрөөдөмтгий хүн
Тэнгэрт тултал мөрөөдсөн ч чадахаар хүн
Тэр олон мөрөөдөл дундаас
Түүнтэйгээ хамт байна гэж мөрөөдөх нь хамгийн сайхан нь...

2009.01.12

No comments:

Post a Comment