Saturday, June 13, 2009

Ойрд уншаагүй уйтгарын шүлгүүд ...

Гунигтай төгсөхийг нь мэдэх хирнээ жүжиг үзэв
Гутлан дээр согтуу гишгисэн ч эс уурлав
Хариу нь ойлгомжтой атал захидал түүнд илгээв
Хайрласан өдрүүдээ мартах гээд хар мананд төөрөв,,,
***
Хэдийнээ би чиний тухай мартсан
Хэсэгхэн ч болов гуниг үлдээгүй
Хичээсэн, дэндүү хичээсэн үнэнээ би нуухгүй
Хэнд ч өгч чадахгүй сэтгэл үлдсэнийг ч нуумааргүй
Үнэндээ дотор минь одоо юу ч алга
Үүрд биш ч хэсэгтээ ийм л байна,,

***
Нэг их сайхан унтаад сэрмээр ч юм шиг
Нэрмэл халааж уугаад тас үсэрмээр ч юм шиг
Сэрэлгүй тэр чигтээ нүд анимаар ч юм шиг
Сэтгэлээ би яаж аргадахаа нэг л мэдэхгүй юм
Цэв хүйтэн усанд шумбамаар ч юм шиг
Цэцгээр дүүрэн талд ганцаар хэвтмээр ч юм шиг
Дуу ирэхгүй өндөрт гарч дураар орилмоор ч юм шиг
Дуусашгүй гунигаа би яаж орхихоо мэдэхгүй байна
***
Зургийг чинь зурмаар л байна авъяас алга аа
Дүрийг чинь хармаар л байна зориг алга аа
Хайртай гээд хэлмээр л байна итгэл алга аа
Харин зургийг чинь авах гээд чи алга аа
***
Өрөө эл хүль оргин анир чимээгүй
Өөрийн минь хэдэн дэвтрээс өөр чимэх зүйлгүй
Өнгөрсний тухай дүйнгэ бодлоос өөр юу ч үгүй
Өнөөдрийг өнгөрөөнө гэхээс ч залхуу хүрч байна

No comments:

Post a Comment