Monday, July 26, 2010

Сайн байдаг хүнийхээ тухай


Тэр биач нтар бол угаасаа болку. За тэр ч яахав.Би нэг хүнд ер нь их татагддаг байсан юмалдаа. Гэхдээ тэрийгээ тэр болгон нэг их хүнд дэлгээд байдаггүй, ер нь дэлгэх ч албагүй байсан болохоор огт дурдаагүй байна. Одоо харин Пика чамдаа хэлэх цаг нь болжээ.
Тэр хүнийг анх харахад би юуг ч мэдрээгүй үнэндээ, аргагүй шүү дээ би чинь дөнгөж 16-17 той байсан байх. Тэр миний байнга ордог нэгэн дэлгүүрт ажилдаг байлаа. Тэр дэлгүүрлүү ер нь л 7 хоногт заавал нэг ордог байсан юм. Анх хараад л өнгөрсөн дараа нь байнага тааралддаг болсон. Тэр ажилаа хийгээд сууж л байдаг. Сүүлдээ орох болгондоо хардаг байна уу гэж шалгадаг болчихсон байсан. Тийм нэг нүдний шил зүүсэн, арзгар хар үстэй, бас хэдэн сахал ургуулсан үнэхээр нүдэнд дулаахан нэг залуу байдаг байж билээ. Хаяа ороход цай ууж байна, хаяа ороход ханан дээрхи ТВ дээр янз янзын хөгжим тавиад л сууж байна. Наймайг анзаарсан үгүйг би сайн мэдэхгүйлдээ. Гэхдээ л анзаарсан байгаасай гэж их боддог байж билээ. Мэдээж би зөвхөн харсаар байгаад л өнгөрөөсөн. Юу ч хийгээгүй. Гэтэл нэг өдөр Парти дээр дүрээрээ ороод ирдэг байгаа. Тэр үед би тэгэж бодсон уу эсвэл үнэхээр тэгсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна, ямартай ч нэг нэгнийгээ их л гайхсан янзтай харж байсан. Хэ хэ. Тэрнээс хойш цаг хугацаа явсаар хаяа таардаг байсан ч би сайн уу гэж мэндэлэхээс цаашгүй байж билээ. Одоо ч гэсэн тийм ч дотно болж чадаагүй л байна. Бид саяхан хамтдаа хэдэн найз нартайгаа явсанлдаа. Гэхдээ тэр намайг биш миний нэг найзыг л их хараад байсан. Мэдээж дотор нэг их сайхан биш байсан ч би юу хийж чадах билээдээ. Би чинь хичнээн муу хүн билээ, гэхдээ энэ удаа тэр муухай занг гаргаж болохгүй. Найзыг маань сонирхож байгаа хүнийг би боль гэж хэлж болохгүй шүү дээ. Зүгээр л харахаас өөр зүйлгүй. Дотроо шунаж байсан ч амархан олдсон зүйлд би дургүй. Амархан олддог зүйлсээс ч гэсэн уйдаж байна. Хэн нэгэн тэрнийг ямар гэж хэлэх нь огт хамаа алга, тэр цаанаа л нэг сайн залуу. Юу ч мэдэхгүй бага байхад л тийм санагддаг байсан.
Гэхдээ би нэг л өдөр тэр хүнтэй сэтгэл дүүрэн ярилцаж, дотроо онгойтол ярилцнаа гэж боддог. Магадгүй намайг найзын хуваарь хүлээж авсан ч гэсэн тэр хүн намайг бусдаас илүү ойлгох юм шиг мэдрэгддэг. Чи намайг нэг л өдөр анзаарах байлгүй дээ. Би байгаагаараа л байна. Энэ бол дурлал биш, бас тоглоом ч биш. Зүгээр л яг юу гэдэгийг нь хэлж мэдэхгүй нь.

No comments:

Post a Comment