Нар төөнөсөн байдаг л нэг халуун өдөр ингээд өнгөрч байна. Уйтгарай юмаа Пика минь үнэхээр уйтгартай байна. Зун ингээд л дуусна. Ахиад л нэгэн өвөл ирж бээрсэн гараа дулаацуулах хүн хайж ганцаараа хэрэн хэсүүчлэнэ. Намайг гэх тэр хүнийг олох ийм хэцүү гэж би огт санасангүй. Яг л кинон дээр гардаг шиг нэгэн сайхан өглөө хацрыг минь илэн нүдэн дээр минь зөөлхөн үнсээд хүрээд ирэх юм шиг бодож байж дээ. Гэнэн ч амьтан болдоо би.
Wednesday, July 28, 2010
Monday, July 26, 2010
Сайн байдаг хүнийхээ тухай

Тэр биач нтар бол угаасаа болку. За тэр ч яахав.Би нэг хүнд ер нь их татагддаг байсан юмалдаа. Гэхдээ тэрийгээ тэр болгон нэг их хүнд дэлгээд байдаггүй, ер нь дэлгэх ч албагүй байсан болохоор огт дурдаагүй байна. Одоо харин Пика чамдаа хэлэх цаг нь болжээ.
Тэр хүнийг анх харахад би юуг ч мэдрээгүй үнэндээ, аргагүй шүү дээ би чинь дөнгөж 16-17 той байсан байх. Тэр миний байнга ордог нэгэн дэлгүүрт ажилдаг байлаа. Тэр дэлгүүрлүү ер нь л 7 хоногт заавал нэг ордог байсан юм. Анх хараад л өнгөрсөн дараа нь байнага тааралддаг болсон. Тэр ажилаа хийгээд сууж л байдаг. Сүүлдээ орох болгондоо хардаг байна уу гэж шалгадаг болчихсон байсан. Тийм нэг нүдний шил зүүсэн, арзгар хар үстэй, бас хэдэн сахал ургуулсан үнэхээр нүдэнд дулаахан нэг залуу байдаг байж билээ. Хаяа ороход цай ууж байна, хаяа ороход ханан дээрхи ТВ дээр янз янзын хөгжим тавиад л сууж байна. Наймайг анзаарсан үгүйг би сайн мэдэхгүйлдээ. Гэхдээ л анзаарсан байгаасай гэж их боддог байж билээ. Мэдээж би зөвхөн харсаар байгаад л өнгөрөөсөн. Юу ч хийгээгүй. Гэтэл нэг өдөр Парти дээр дүрээрээ ороод ирдэг байгаа. Тэр үед би тэгэж бодсон уу эсвэл үнэхээр тэгсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна, ямартай ч нэг нэгнийгээ их л гайхсан янзтай харж байсан. Хэ хэ. Тэрнээс хойш цаг хугацаа явсаар хаяа таардаг байсан ч би сайн уу гэж мэндэлэхээс цаашгүй байж билээ. Одоо ч гэсэн тийм ч дотно болж чадаагүй л байна. Бид саяхан хамтдаа хэдэн найз нартайгаа явсанлдаа. Гэхдээ тэр намайг биш миний нэг найзыг л их хараад байсан. Мэдээж дотор нэг их сайхан биш байсан ч би юу хийж чадах билээдээ. Би чинь хичнээн муу хүн билээ, гэхдээ энэ удаа тэр муухай занг гаргаж болохгүй. Найзыг маань сонирхож байгаа хүнийг би боль гэж хэлж болохгүй шүү дээ. Зүгээр л харахаас өөр зүйлгүй. Дотроо шунаж байсан ч амархан олдсон зүйлд би дургүй. Амархан олддог зүйлсээс ч гэсэн уйдаж байна. Хэн нэгэн тэрнийг ямар гэж хэлэх нь огт хамаа алга, тэр цаанаа л нэг сайн залуу. Юу ч мэдэхгүй бага байхад л тийм санагддаг байсан.
Гэхдээ би нэг л өдөр тэр хүнтэй сэтгэл дүүрэн ярилцаж, дотроо онгойтол ярилцнаа гэж боддог. Магадгүй намайг найзын хуваарь хүлээж авсан ч гэсэн тэр хүн намайг бусдаас илүү ойлгох юм шиг мэдрэгддэг. Чи намайг нэг л өдөр анзаарах байлгүй дээ. Би байгаагаараа л байна. Энэ бол дурлал биш, бас тоглоом ч биш. Зүгээр л яг юу гэдэгийг нь хэлж мэдэхгүй нь.
Thursday, July 15, 2010
Бийч нтар болкоод байна уу.
Хэн нэгэнд зориулж хэлээгүй шүү, зүгээр л Утада Хикаругийн их гоё тийм нэртэй дууг нь сонсоод л...Яг бичих гэсэн юу бичихээ мэддэггүй ээ. Наадам нтараар нэг их сонингүй шив дээ. Угаасаа баяр нтарт тийм ч их сэтгэл хөдөлдөггүй егзөр зантай ч юм уу. Сонин гэвэл сүүлд нэг гартай болзсон юм байна. Танилцаж болзоод 2-3 хан цаг юм яриж хальт мэддэг болонгуутаа " Чи намайг явуулмаар байна уу?" гэсэн чинь нөгөөх чинь мэдээж "Үгүй" гэнэ биздээ. Тэгээд л гэрт нь хоноод шөнөжин заваарч заваарч өглөө нь арзайсан юм босоод гэрийн зүг гэдэн годон. Би үнэхээр хогийн заваан амьтан юм аа. Мэдээж надад нэг уулзахад таалагдсан лдаа. Олон уулзаж бол чадахгүй ээ. Тэгэж байгаад нэг эвтэйхэн салчихна. Тэрнээс гадна ааль дээр намайг хардаад л байдаг байсан 4 сар үерхээд салж байсан хэрүүлч хар юм сонин сонин юм мэссэнжэрээр бичдэг болсон. Уг нь надад их таалагддаг байж билээ. Надаас салаад тэгээд миний таньдаг хэд хэдэн гартай явалдчихсан байсан. Нэг л намайг барьж идэх нь холгүй өөгүй цэвэрхэн хүн чинь өөрөө бол жинхэнэ алдаг гар байна лээ. Гэхдээ он сараар нь хөөвөл надтай байхдаа ч нэг их янз бүр ч болоогүй л байна лээлдээ. Яахав өршөөж болох юм хэ хэ. Бас нэг хүнтэй нээрээ уулзсанаа мартчихаж. Зүгээр харахад давгүй шүү. Хамт хонохдоо яагаач үгүй, зүгээр л тэврээд л ганц нэг үнсэлдээд л тэгээд л хоноцон. Тэхээр би биач биш биздээ. Зүгээр байх гэж бодож байна Пика минь.
Subscribe to:
Posts (Atom)