Tuesday, June 8, 2010

Бороотой өдрийн мэнд.

Сайн байна уу хайрт Пика минь.
Чамтайгаа сэтгэлээ хуваалцаагүй нилээд удсанд уучлаарай. Би чинь ойрд их л завгүй гүйгээд бас амьдралын шинэ горим, хэмнэлийг бий болгох гээд хэрэндээ л зүдэрч явна. Зун болоод ч тэр үү ажил үнэхээр их байна аа. Миний оролцохгүй газар ч гэж байхгүй болж тэр хэрээрээ үүрэг хариуцлага маань улам л нэмэгдээд байна. Гэхдээ би чинь дотроо чамайг үргэлж бодож яваа шүү дээ. Би хичээсэн ч чи нэгэнт л миний нэг хэсэг болохоор чамайгаа хэзээ ч орхихгүй ээ Пика минь.
Би чинь гүйгээд л байна. Илүү дутуу зүйлд сатаарахгүй аль болох өөдрөг бөгөөд энгийн амьдрахыг хичээж байгаа ч сэтгэлийн үзүүрт нэг л зүйл үгүйлэгдээд байх юм.
Байхгүй хэрнээ байлгахыг хүссэн хэн нэгнийг л би хүлээгээд байх юм. Хамтдаа ярьж суугаад инээлдэн хөхрөх хэн нэгний дотно царай, бороон дунд хамтдаа хоргодон зогсох тэр нөмөртэй газар, нүдрүү минь эгцлэн ширтэх хайр бас дулаан илч мэдрүүлсэн тэр л бүлээн бөгөөд гүн харц, сэтгэл гэгэлзүүлсэн борооны анхилуун үнэр, бусдын нүд хариулан атгах бээрсэн нойтон гар, бороонд норон өрвийж арзайсан хайр татам тэр нэгний инээмсэглэл, чанга тэврэлт, нойтон хуурай нь хамаагүй ээ тэр хэн нэгний чангаас чанга чин сэтгэлийн тэврэлт...Зун нэг л сайхан үнэртэй, хайр яг л ийм үнэртэй, тэр хэн нэгэн ч гэсэн ийм л үнэртэй байх болно. Би хүлээнээ...

No comments:

Post a Comment