Friday, June 18, 2010

Sex on Fire

Сайн уу Пика минь.
Энэ долоо хоног ингээд дуусч байна. Нэг мэдэхэд л шинэ 7 хоног эхэлж байхад нэг л мэдэхэд 5 дахь өдөр болцон юутан хөөрхөн хөөрхөн залуус гэрийн хажуугийн бар клубуудын үүдийг сахиад сууцгаана. Дээрээс нь зун болоод хичээл нь амарцан хийх юмгүй бас булчинлаг сайхан гар, хөлнүүдээ гаргаад л... Над шиг амьтны нүд ийшээч нэг тийшээ ч нэг гүйгээд л. Гэхдээ нүдний гүйдэл маань ойрын үед улам ихдээд байна аа. Аргагүй шүү дээ бүтэн 3 сар / одоо бараг 4 сар ч болох гэж байна уу даа / сээгэс гээч зүйлээс хол хөндий байлаа шүү дээ. Бараг л лам хуварга боллоо гэж өөртөө хэлэхээс цаашгүй. Уул нь чи мэднэ дээ, хүсвэл тэрийг хийх хүн зөндөө байгаа гэдэгийг. Өчигдөр орой хүртэл нэг нэвтрүүлэг хөтөлдөг гар хамтлагийн сээгэс / групп секс / хийе гэж гуйж байхав дээ. Гэхдээ л надад яг таалагдаад хийчих хүн ер олдохгүй юм. Тэр тусмаа одоо бараг 4 сар хийгээгүй ариухан биеэ нандин чигээр нь хадгалж байгаад гайгүй хүнд овоо үнэд хүргээд өгчихмөөр л байна шдээ ха ха. Нэг мөсөн шийдсэнийх 9 сар хүртэл гүрийдэг ч юм билүү. Гэхдээ тэсэхгүйлдээ.
Заа болно биз ярьшиг ажилаа хийе.
өө нээрээ миний хамгийн хайртай нэг найз маань удахгүй хол явах гээд л... дотроос нэг л уйтгар мэдрэгдээд байх юм. Тэрнийгээ гаргаж өгмөөр л байдаг. Гэхдээ нэгэнт амласан амлалт байгаа болохоор бас чадахгүй л байна. Гэхдээ тэр найз маань бусдыгаа бодвол миний талд үргэлж байдаг, харьцангуй ухаалаг залуу байгаалдаа. Тига-даа уул нь баяртай гээд уулзаж байгаад хэлчихмээр л байна. Явуулмааргүй байгаа ч юм шиг тэгсэн хэрнээ найзын маань цаашдын амьдралд нь чухал гэж бодохоор хурдан явуулчихмаар ч юм шиг.

Tuesday, June 8, 2010

Бороотой өдрийн мэнд.

Сайн байна уу хайрт Пика минь.
Чамтайгаа сэтгэлээ хуваалцаагүй нилээд удсанд уучлаарай. Би чинь ойрд их л завгүй гүйгээд бас амьдралын шинэ горим, хэмнэлийг бий болгох гээд хэрэндээ л зүдэрч явна. Зун болоод ч тэр үү ажил үнэхээр их байна аа. Миний оролцохгүй газар ч гэж байхгүй болж тэр хэрээрээ үүрэг хариуцлага маань улам л нэмэгдээд байна. Гэхдээ би чинь дотроо чамайг үргэлж бодож яваа шүү дээ. Би хичээсэн ч чи нэгэнт л миний нэг хэсэг болохоор чамайгаа хэзээ ч орхихгүй ээ Пика минь.
Би чинь гүйгээд л байна. Илүү дутуу зүйлд сатаарахгүй аль болох өөдрөг бөгөөд энгийн амьдрахыг хичээж байгаа ч сэтгэлийн үзүүрт нэг л зүйл үгүйлэгдээд байх юм.
Байхгүй хэрнээ байлгахыг хүссэн хэн нэгнийг л би хүлээгээд байх юм. Хамтдаа ярьж суугаад инээлдэн хөхрөх хэн нэгний дотно царай, бороон дунд хамтдаа хоргодон зогсох тэр нөмөртэй газар, нүдрүү минь эгцлэн ширтэх хайр бас дулаан илч мэдрүүлсэн тэр л бүлээн бөгөөд гүн харц, сэтгэл гэгэлзүүлсэн борооны анхилуун үнэр, бусдын нүд хариулан атгах бээрсэн нойтон гар, бороонд норон өрвийж арзайсан хайр татам тэр нэгний инээмсэглэл, чанга тэврэлт, нойтон хуурай нь хамаагүй ээ тэр хэн нэгний чангаас чанга чин сэтгэлийн тэврэлт...Зун нэг л сайхан үнэртэй, хайр яг л ийм үнэртэй, тэр хэн нэгэн ч гэсэн ийм л үнэртэй байх болно. Би хүлээнээ...