Ойрын хэдэн өдөр гадаа цас орохгүй ч гэсэн өвлийн тэр л хүйтэн жавар нүүрийг минь исгэх нь заримдаа тэрний үнсэлт шиг санагдах юм.
Богинохон ч гэсэн хэдэн өдөр би ганцаарлын тэр харанхуйгаас түр ч гэсэн ангид байлаа. Чамдаа баярлалаа. Гэхдээ би энэ жаргалтай өдрүүдийг ийм хурдан дуусгана гэж огт бодож байсангүй. Би зүгээр л хэн нэгэнд бусдаас илүү анхаарал халамж тавьж, бусдаас сонсдоггүй үгээ чамд зориулж байхыг л хүссэн. Зөвхөн чамд л таалагдах гэж би ямар их хичээдэг байсанг даанч чи анзаардаггүй л байсан байх.Чих минь даарч гар минь бээрч байсан ч чамд шинэ жилийн хамгийн гоё бэлгийг өгнө дөө гээд хайгаад явж байхад надад жаргалтай байсан шүү. Хамгийн сүүлд иймхэн зүйлээс болж ингээд дуусна гэж мэдсэн бол би арай хариуцлагатай байх минь яав даа. Гэвч би хэн нэгэнд зориулж өөрчлөгдөх тийм өчүүхэн хүн даанч биш юм даа. Би буруу зүйл хийгээгүй ээ. Би хийгээгүй зүйлийнхаа төлөө хэн нэгнээс уучлалт гуйж чадахгүй. Уучил гэдэг энэ үг ямар үнэтэй гэдэгийг чи ч мэднэ. Би бусдаас онцгой зүйл чамаас огт гуйгаагүй ээ. Зүгээр л чи намайг би чамд ханддаг шиг халуун дулаан үгс хэлж, хамтдаа найз бас хос шиг өнгөрөөж, хэн нэгэнд минь хэцүү зүйл тохиолдвол хажууд нь байж, хэн нэгэнд минь баяртай байвал хамт баярлаж, муу муухай бүхнээс чадлынхаа хэрээр хамгаалж байхыг л хүссэн. Чи надад таалагддаг гэдэг үгийг би чамаас огт харамгүй хэлдэг байсан. Чамтай удаан уулзаагүй ч гэсэн би чамайг олсондоо баяртай байсан шүү. Үнэхээр баяртай байсан.
Tuesday, December 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment