Wednesday, October 14, 2009

Сонин сайхан...


Ханиад хүрчихдэг юм байна гэж. Ойрд нээрээ ханиад хүрээд хоолой өвдөөд жоохон бие хаа сонин л байна. Удахгүй гайгүй болчихно биз дээ гэж гүйсээр нилээн хүндрүүлчихсэн бололтой хатгаж өвдөөд л. Тэрнээс гадна миний ойр дотны хамаг л хүмүүс ийш тийшээ тараад яваад байгаа ч юм шиг. Би энэ шороо шуурсан бас хүйтэн, дүнсгэр Улаанбаатартаа ажилаа хийгээд л, ганцаардах ч завгүй төөрсөөр үлдэж байгаамдаа. Гэхдээ бууж өгөхгүй ээ. Тэднийгээ ирэхэд нь би БИ болоод та нарыгаа угтаж авнаа гэж бодож суух юм. Гэхдээ л үгүйлнэ дээ та хэдийгээ...
Саяхан хэдэн найз нартайгаа кино үзлээ. "Зүрхэнд шингэсэн од" гэдэг киног. Надаас бусад бүх хүнд л таалагдсан бололтой. Би ч иймэрхүү кинонд нэг их дуртай биш, тэр тусмаа тийм богинохон зохиолыг, үзсэний дараа ямар ч бодогдуулах зүйлгүй, зүгээр л 2 цаг хөгжөөсөн богинохоон жүжиглэлд... Хамгийн гол нь удахгүй явах найзуудтайгаа хамт байсан болохоор тэр нь надад харин сайхан санагдаж байлаа. Ер нь миний хамгийн сэтгэл догдлуулан байж үзсэн кино бол "LOVE ACTUALLY" гээд шинэ жил болгоноор гардаг тэр л кино юмуу даа. Эхлээд үзэж байхдаа " Бүтэлгүй ч гэсэн ийм л хайртай учирч үзэх юмсан" гэж их боддог байлаа. Санан санан ахиад үзэхдээ " Хүн хүнийг хайрлана гэдэг нь заавал хажуудаа хүрч, барьж, ярьж байж хайрлах биш харин алс холоос ч гэсэн түүнийгээ аз жаргалтай байлгахыг хэлдэг юм байна" гэдэгийг ойлгож авч билээ. Ер нь энэ киног үзэх болгондоо заавал нэг зүйлийг ойлгож авч уйтгарлана эсвэл их баярладаг юм. Түүнээс гадна миний бяцхаан мөрөөдөл байдаг юм. Шинэ жилийн тэр нэгэн цас хаялсан орой хайртай хүнтэйгээ тэврэлдэж суугаад бүлээсгэсэн улаан вино хажуудаа тавиад энэ киног хоёулханаа суугаад үзэх юмсаан гэж. Хэзээ нэгэн цагт биелэнэ гэж итгэсээр олон өвлийг үдэж байна даа. За баахан ормаантикмаадчихлаа. Хэ хэ.

Thursday, October 1, 2009

SAD



Тэрний үлдээсэн зурвас...


  • minii hoorhon sanaa setgel ni yadraad hoorhon bish bolchvoo bi yaahav bj l bna chi mini bitgii yadraarai hairtai shuu

  • 9:27 PM

    ndd hetsuu bgaa ch gsn chamaig hundleed chiniiheer l baiy daa

  • 9:27 PM

    kiss

  • Тиймээ энэ хүн яасан ч уужим дотортой бас ухаалаг хүн бэ дээ. Гэтэл миний байж байгааг хардаа. Өөрөөсөө ичих ч шиг.
    Уул нь энэ хүн миний өмнө ямар ч буруу зүйл хийж намайг хуураагүй. Би зүгээр л өөрөө түүнээс явах ёстой гэж бодоод л явсан минь энэ. Гэтэл тэрнээс минь надад ийм зурвас үлдээсэн байх юм. Би яг юу гэж ойлгохоо сайн мэдэхгүй байгаа ч энд нэг л зүйл тодорхой байгаа нь тэр надад үнэхээр сайн юм байна аа гэдэгийг л би мэдэр ч байна. Хэдий салсан ч гэлээ итгэж ядсандаа киноны 2 тасалбар авчихаад бараг 2 цаг кино театрын үүдэнд намайг ирэхийг хүлээсэн тэр л залуу, нүдрүү чинь хараад "Би өөр хүнд сайн" гэж хэлэхийг минь гоморхон сонсож байсан тэр л залуу, харсаар байтал чиний өмнө өөр хүнтэй үнсэлдэж суугаад юу ч болоогүй юм шиг сугадуулаад гарч байсан тэр л залуу, буруугүй хэрнээ "би буруутай, намайг уучил, би сайн teddy байх болно" гэж намайг уярааж байсан тэр л залуу минь НАМАЙГ УУЧИЛААРАЙ.
    Өөрөөс чинь тэр залууд өөдтэй зүйл нэг ч үгүй хэрнээ
    Өрлүү чинь биш түүнрүү л би тэмүүлэн суухдаа харамсах юм.
    Өр зүрхний минь шаналанг ганцхан чи л ойлгодог ч гэсэн
    Өөр хэний ч биш зөвхөн тэр л залуугийн хайрыг хүсээд байх юм Н..... минь !