Saturday, July 11, 2009

Уучил хайраа.

Уучилаач хайрт минь намайгаа
Ухаан санаа минь орж гараад
Уурлаж бас инээсэн ч
Урдаас харах чиний төрх
Ухаан бодлоос минь арилахгүй нь
Надад хэцүү байна
Навч нь нүцгэрсэн мод шиг байна
Би өвдөж байна
Бие сэтгэл минь янгинаж байна
Зүрх минь зогсож
Зүгээр л газарт уйлан хэвтэнэ
Харсан хүмүүс харин намайг
Хараал зүхэл зүрхэнд минь зооход
Өөрөвдмөр би өвдсөн ч гэсэн
Өөр юуг ч биш зөвхөн чамайгаа л нэхнэ
Гансарч гомдсон энэ сэтгэл минь
Гаднаа усаар дотроо цусаар уйлна
Чарлан хашхирах энэ сэтгэлийг
Чамаас өөр хэн ч эдгээхгүйнэ ээ...

No comments:

Post a Comment