Sunday, September 16, 2012

ЧАМДАА ХУДЛАА ЯРИАД ЯАХАВ ДЭЭ...

Сайн сууж байв уу дотор минь гэрэлтэх эмзэгхэн Пика минь. Би нь ямар байгааг чи сайн мэдэж байгаа ч чамдаа хэлмээр байгаа зүйлсээ хэлмээр санагдаад ороод ирлээ. Чи надгүйгээр алзахгүй сайн оршин байдаг гэдэгийг чи ч, би ч сайн мэдэж байгаа...
Гадаа сэрүү буугаад, зөөлхөн хэрнээ жихүүн салхи нуруугаар минь тэврээд, цэлмэг хэрнээ хүйтнээр инээмсэглэх тэнгэрийг харах болгонд ганцаардал мэдрүүлдэг НАМАР гэдэг мэдрэмж хаяанд ирчихсэнг анзаарч байна... Тийм ээ би дахиад л ганцаараа байгаа... гараас атгах хэн нэгэнгүй бас дахиад л нэг намрыг хуурамч инээмсэглэл, уянгын дуу, завгүй байдлаараа халхавчлахаар бэлтгэлдээ орж байна. Гэхдээ өнгөрсөн хэдэн сарын хугацаанд өдөр бүр тийм уйтгартай, ганцаараа байсан уу гэвэл үгүйлдээ... Би хүнтэй найзалсан, аялсан, зарим нэгэн шинэ зүйлсийг мэдэрсэн. Гэхдээ л тэр бүрт ГАНЦ гэсэн зүйл үргэлж л хамт дагаад түүнээс хүчээр зугтаахыг оролдовч хамт байсаар байсан. Залхсан...Бууж өгсөн...Сэхүүн зангаа гээхийг хичээсэн... Өөрөө  өөртөө ТЭНЭГ байхыг хүссэн...гэвч буцаад л ганцаардсан би эргээд ирсэн :(
Би чамд үнэнгээ л хэлье... Би өмнөх хүнээ мартаж чадахгүй л байгаад байх шиг. Өмнөх шигээ тэгтлээ их хүсэмжлэн хүлээж шаналдагаа больсон ч гэсэн сэтгэлийн мухарт ямар нэг зүйл яг л тамхины цог шиг үе үехэн гэрэлтээд байх юм. Тэр хэдийгээр надаас холдон одсон ч гэлээ би яагаад ч юм дотроо өөртөө бат хадчихсан бололтой...
Надад хүмүүс хэлэх юм. Өмнөх зүйлийг мартахын тулд шинэтэй учрах хэрэгтэй гэж. Гэхдээ яаж? Тэр нь хаана байгаа юм бэ? Угаас хайр сэтгэлийг хайна гэдэг бол хамгийн том тэнэглэлүүдийн нэг тийм биздээ Пика?! Энэ бүхнээс минь ангижруулах хэн нэгэн хаана байгаа юм бэ?  

Sunday, January 15, 2012

БУЗАР ХОТООР АЯЛСАН ОНГОН УЛААН МАЛГАЙТЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ №1 (массажисттай болзонгоо алдсан нь...)

.........2 дахь өдрийн өглөө, нүүрлүү хөнгөхөөн сэнсний салхи зөөлөн үлээгээд, гадаа ямар ч юм бүү мэд муур шувууны дуу цонхоор сонсогдсоор сэрлээ. Хажууд Күш жинкэнэ ангайцан унтаж байна аа, цаг харвал аль хэдийн 12 цаг нилээд өнгөрч. Өчигдөр юу болсон талаар санах гэж хэсэг хэвтлээ.......лав л ДЖ Сташион-д орохын өмнө 1 шил архи усны үхэр шиг уугаад юу ч болоогүйг санаж байна. Нөгөө газраа ч орлоо доо, бум бужигнаж, түм түжигнэсэн газар нөгөө муу хэдэн европ өвөө нар буцалгасан мандариний хальс шиг заваан царайгаараа өлөв долов хийгээстэй. Би ч нэг хэсэг эргэн тойрон юу болоод байгаатай эвлэрэх гэж Ирана хүүхний аян дээр бага зэрэг хөдлөөстэй. Күэ яах вээ, гайгүй юмнууд бол байнаа байна, гэхдээ нэг сонин нь маниасаа аймаар булчинтай залуучууд тийм туялзсан байх чинь ёстой баба юмаа. Дээрээс нь Тайландууд нэг тийм сонин заваан хоолойтой. За тэгээд байгаа газартаа идээших гэж дахиад 4 стакан виски+кола+улаан марлборо+3 шил пиво уусан чинь харин хөгжим нтар арай хөөрхөн байх чивээ...өмнөх уусан юм ч амтагдаад ирэв. Хамт явсан нэгэнд маань үхэж хатдаг нэг тайланд залуу тэр газар бас дуулдаг юм. Нөгөөтөхийг чинь дуулахыг хараад сууж байтал нэг том биетэй бакь залуу хүрч ирээд, гар хөл учир зүггүй үнсээд, Юү Аар Соү Кьют нтар гээд л хүн ичээгээд хаяцан. Би ч баярллаа, мэднээ гэж бараг хэлэхчээ алдаад гоё үгэнд хууртсан жоохон хүүхэд шиг бүжгийн талбай руу бараг гүйж гарсийн байна. Бүжиглээд л байлаа, хөл халуун оргиоод байхаар нь гутлаа тайлж нэг гартаа бариаад, амандаа тамхиа баагиулангаа бүжиглээд л байлаа. Гар хуруу энд тэндээс орж ирэхээр нь хэдий таатай байсан ч бараг тас цохино гэдэг шиг биедээ хүргэлгүй бүжиглэсээр...Дотроо ямар нэг зүйл хүлээх мэт нүдээ аниастай, нүдний завсраар барны улаан ногоон лазер гэрэл бүдэгхээн үзэгдэнэ. Энд байгаа хүмүүсээс би бага зэрэг өөр байгаагаа мэдэрсэн ч надад яг ийм байх нь л таалагдаж байлаа...Би тэднээс илүү цагаан, би тэднээс илүү согтуу, би тэднээс илүү сонин, би тэднээс огт өөр зүйл хүсч энд байгаагаа мэдэрч байлаа. Ингэж бодоод дахиад хэдэн ч шот татсын бүү мэд, би зүгээр л ...нэг тийм ганцаардаж байгаагаа мэдрээд байсан юм. Нулимс нүднээс гарч байна, миний муухай хүүхэд, тэр юу хийж байгаа бол, нөгөө тэнэг инээдээрээ инээж байгаа болов уу... нэг мэдсэн чинь хөгжим зогсоод гарах цаг нэгэнт болжээ. Намайг Эмо царайлж байх хооронд манай нөгөө хэд аль хэдийн нэг нэг юм олоод авчээ. Их л сайхан байгаа шинжтэй, том том дуугаар инээд алдсаар. Гуйвж дайвсан би гэдэг амьтан нэгнээр нь түшүүлж, ТЭНЭГ ЭМО ГИЧИЙ (мэдээж манайхны нэг нь хатуухан үгээр тоглоом хийж байгаа нь) гэж зандчуулсаар гараад яв ягаан өнгөтэй таксинд суусан юм байна. Тэгээд л цаашаа юу болсын бүү мэд............ийм л зүйл санаанд орж байлаа. За өнөөдөр юу хийх вээ гэж бодонгоо бусдыгаа сэрээлгүй чимээгүй банны өрөөлүү очиж шүдээ угаалаа. Мөөгий урьд шөнө уургалсан залуугийнхаа өвөрт хөлбөрсөн чигээрээ Ничо**гэж дуудлаа. Би ч сэрснийг нь далимдуулан за босъё, гарч юм хум олж идээд тэгээд усанд сэлэе гэсэн санаа гаргав. Бүгд нэг нэгээрээ босцгоолоо. Усанд сэлж, идэж уусаар байтал орой 5 цаг хэдийн болжээ. Күэ Монголд байхад ер цаг явдаггүй байсан, энд одоо юууууун ч хурдан цаг нар нь явдын гэж ярилцаад оройны планаа зохиовоо. За Ничо, тэгээээээд л өчигдөрийнх шигээ Эмороод гажигтаад байваа гэсэн сануулга дор арай гэж Тайланд массаж орохоор шулуудваа. Өмнө явж байхад гэрийн ойролцоохон ШИДЭТ ГАР /MAGIC HAND/ гэдэг массажны газар байсанг санаад тийшээгээ Индранилыг дагуулаад оров. Санасныг бодвол цэвэрхэн бас тохиолог юм гээч...Нэг инээд алдсан царай муутай залуу, япон уу, солонгос уу, хятад уу, синга юу гээд л элдэв юм шалгаасаар массажны өрөөнд оруулав. За тэгтэл нэг надаас бага зэрэг намхан, нүдний шилтэй, тэрүүхэндээ сахалтай өөртөө таарсан биетэй, 25-26 орчим насны нүдэнд дулаахан залуу ороод ирэв. Бандаажаа тайлах уу гэж тэрнээс асуутал өөрөө л мэд гэнээ, би яаж мэдэхүүдээ анх удаа массажинд орж байгаа тайлж барих ёстой байж магад гэж бодоод л...тайлалгүй тэр чигтээ хэвтлээ. За тэгээд хөлнөөс эхлээд барьж өглөөдөө...яасан ч гоё зөөлхөн гартайн, хөл даарцан байсныг хэлэх үү тэр дулаахан цээжиндээ миний хөлийг наалаа. Гар нь хөлийн булчинг базалж элдэв янз болгож байснаа, бага багаар дээшилж гуя тэгээд бүүр салтааны тэр хавьд массаж хийдгийн байна. Би ч ичих, сандрах, айх, сэрэл хөдлөх хамаг юм давхацаад нүдээ аниаад амаа гарандаа хийчихсэн байхын шал солиотой. Тэр гэхдээ надад нэг ч сексуал харразмент бүхий үйлдэл хийгээгүй, тэр массаж нь л тэгдэг ёстой юм шиг байна лээ. За тэгээд намайг чинь доошоо харууллаадаа. Ээжээ, яадаг гэнэ вээ, нэг цэгэн дээр дараад л шууд би дуу алдаал ... нөгөө цэг дээр нь дараад л би амьсгаадаад л, ёстой аймаар. Тэгээд санамсаргүй миний гар гуян дээр нь хүрсэн чинь, пөөх ямар гоё арьстайн, тийм нэг чийглэг зөөлөн бор арьс. За ер нь царайг нь нэг эгцэлж харая гээд нүүр лүү нь харлаа. Давгүй шүү...би ч нөгөө хэдийн битгий ЭМО-роод байгаарай гэсэн сануулгын дагуу чамайг хэн гэдэг вэ гээд асуулаа. Оли, харин чамайг? гээд яриа эхэллээ. Тай гэхэд дуу хоолой нь ч гэсэн давгүй шүү. Массаж хийдэг залуу гэхэд япон, англи-аар ярьдаг, хөөрхөн ааштай, тэгээд бие хаа нь ч давгүй, ер нь бол таалагдаж байлаа. Энгийн ойр зуур юм ярьсаар хамгийн сүүлчийн хүзүү барьдаг хэсэг рүү очлоо. Би нүдээ аньсан чигээрээ юм ярьсаар, нүдээ нэг нээсэн чинь бид 2 яг харц тулгараад наацан. Би ч ичээд сүйд майд, тэр миний сандарч байгаа энэ байдлыг хараад улам тэсвэр алдсан байдалтай, waaaaa you are so cute, god, i wanna hug you нтар гэнээ. Угаасаа намайг сонирхож байгаа нь илт байсын, тэгээд нөгөөх чинь юм хэлж амжаагүй байтал сахалтай уруулаараа хацар дээр үнсээд авав. Хөөрхий минь тэрнээс хэтрээгүй ээ... нилээд дотно юм ярилцсаны дараа орой хамтдаа гарахаар 11 цагт болзоо тогтоов. Өөрийн нь тайлбарлаж байгаагаар бол өглөөнөөс орой хүртэл ажил ихтэй байдаг, бараг гарч амждаггүй гэхдээ өнөөдөр 11 цагт арай эрт тарна тэгээд маргааш нь амралтын өдөр нь гэнээ. Дургүйцэхгүй бол танай найзууд болон надтай цуг гармаар байна гэнэ. Би ч зөвшөөрлөө. Массаж дуусаад харих замдаа оройн хоолоо идчихээд сууж байтал 68-тай Финлянд авгай (дараагийн бичлэгт түүний талаар дэлгэрэнгүй бичнэ) орой Жазз клубруу дагуулж явнаа гээд 20-той охин шиг гангалцан гараад ирлээ. Үг дуугүй дагаад явахаас өөр аргагүй байсан тул тийшээ нь ч явлаа. Би ч байн байн цагаа харсаар 11 өнгөрч байхад тоглолт нь дөнгөж эхэлж байхым, болзоотойгоо санасаар явмаар байсан ч хөөмөл булчинтай найз маань дуулахаар болчихоод хаяж явж болдоггүй. Аргаа бараад найзад маань үхэж хатдаг нөгөө тай залууд хэллээ. Нөгөөтөх чинь дор нь утсыг нь олоод ярьсан боловч эзэн авгай нь/залуу нь : үйлчлүүлэгчтэйгээ тийм харилцаанд орж болохгүй ээ, тэгээд ч тэр харьчихсан, би дахиж наад хүнийг чинь оруулахгүй шүү гэж авсан. Оххх бурхан минь, би тэр хөөрхий массажист залууг дэмий зүйлд хутгаад хаячихлаадаа гэж бодон бодож уусаар бас л шал согтуу гэртээ хариаад унтсымдаа. Ингээд л би бүтэлгүйтлээ, уг нь энэ газар ирснээс хойш арай гайгүй таалагдсан, дотно мэдрэмж мэдрүүлсэн, надаас арай өөр зүйл хүссэн (тэр нь секс биш, бид зарим үед сонин байдлаар нэгнээ мэдэрдэг холбоо) ганц хүн байсымсан. Дараа нь би өөр газар массаж бас хийлгэсэн, гэхдээ яг тэр залуу л надад яг үнэн сэтгэлээсээ хийж дээ гэдэгийг мэдэрсэн. Тэр надаас илүү зүйл шаардаж эр янхан мэт аашлаагүй хийдэг зүйлээ л хийсэн, би ч түүнд гадаадаас мөнгөө багтааж ядаж ирсэн худалдан авагч мэт загнаагүй. Зүгээр л бие биедээ таалагдсан. Ингээд бодоход болзоогүй нь ч болсын. Ер нь Пика, чи тэр үед юу мэдэрсэн бэ? мэдэрч байна гэдэгээ мэдэрч байх яг тэр агшиндаа бодовол мэдрэхээ больчихдог болов уу? Юуг ч мэдэрсэн бай миний муухай хүүхэд тэр бүрт хамт байгаасай л гэж хүсэх юм Пика минь...