Monday, May 2, 2011

Ter min yavaad 2 sar ongorloo...

Сайн байна уу Пика минь. Уйтгар гунигийг хуваах ганцхан сахиус минь...удаан уулзаагүй намайгаа уучлаарай. Өдөр хоног яг л харавсан сум шиг өнгөрч байна. Нэг л өглөө сэрэхэд 1 дэх өдөр байхад дахиад сэрэхэд ажлын сүүлийн өдөр болчихсон байх юм. Пика, би энэ цаг хугацааг ярих гэсэнгүй ээ үнэндээ. надад үнэхээр хэцүү байна аа Пика найз минь. Сэтгэл дотор яг л нэг том хар зүйл орчихсон мэт, гарах гээд гарч чадахгүй том агаар залгицан юм шиг л байна. Зүгээр байж байгаад ийм болоогүй ээ, өчигдөр миний хайр гэж боддог тэр хүн өөр найзтай болсон гэж сонсоод л ингэчихлээ. Үнэхээр гомдол, хайр, харамсал, шар, уур, өрөвдөл, цөхрөл бүгд дотор минь арзаганаад, барьж байсан пивоны минь шил салгалан чичигнэхийг би хараад үнэхээр гайхсан. Өөрийгөө хэн хүнээс илүү ухаантай, илүү гэж аархан боддог, хүсвэл бүгд минийх гэж ихэрхэдэг байсан тэр том бахархал яг нүдэн дээр минь, навс хийн унасан. Би энэ хүний өмнө яах ёстойгоо үнэхээр мэдэхээ байчихсан. Нада уг нь юу ч болсон үргэлж дандаа хариулт нь бэлэн байдаг байсан ч энэ удаа үнэхээр би яахаа мэдэхгүй байсан шүү. Би ч үнэхээр хувиа хичээсэн амьтан байсанг тэр үед л мэдрэх шиг... Бм хайртайгаа мэдрүүлж чадахгүй байж тэр хүнийг хичнээн их зовоож шианалгадаг байсын бэ, ядаж хамтдаа сайхан дурсамж бий болгож чадаагүй гэхэд хамгийн сүүлд эндээс явахад нь гаргаад өгчих сэтгэл надад байсангүй юу... хүний газар бүх зүйлээ санаад хэцүү байдгийг би өөрөө мэдсээр атал тэр хүнийг би яагаад ойлгоогүй тэгэж муухай үг хэлж гомдоосон байна аа... өдөржин би өөртөө харамсаж, өчигдөр шөнө огтхон ч нойр хүрсэнгүй тэрийг бодож хонолоо. ХАЙРТАЙ БАЙЖ ЯАГААД ТЭРИЙГЭЭ ИЛ ГАРГАДАГГҮЙ БАЙСАН ЮМ БЭ? энэ л асуулт намайг өдөржин шаналгалаа.
Муухай хүүхэд нь яадаг байсан гээч??? Том цагаан хөлөөрөө миний гэдсэнд наагаад, одоо миний гэдсэнд наачих гээд миний хөлийг аваад "ээ миний хайр чинь тахиан хөлтэйшдээ" гээд л эрхлүүлээд наадаг байж билээ. Инээдтэй мангар юм дандаа ярьж намайг инээлгэнэ. Яаж бодож олдог юм бол гэмээр хачин хачин зүйлс яриад л... сугандаа зөндөө их гижигтэй, бас нэг газарт нь хүрэхээр гижиг нь хүрдэг хэхэ. Ууралхаараа, эсвэл яг уйлах гээд ирэхлээрээ хөмсөг нь доошлоод л... нүдээ сүүмэлзүүлээд л ямар хөөрхөн болдог гээч...
Санаж байна даа чамайг асар их санаж байна. Хайрыг би гутамшиг гэж боддог байсан ч үнэндээ шаналал зовлон, сэтгэл хангалуун бус байдал гээд л... хэцүү зүйл юм аа.
Гарч архи уувал Пика чи уурлахгүй биздээ? Би зүгээр л тайтгарах гэж, уйлах гэж, бага ч гэсэн тэрнийг мартах болов уу гэж уух гэж байгааг минь ойлгоорой.
Хайртай шүү Пика.