Sunday, September 16, 2012

ЧАМДАА ХУДЛАА ЯРИАД ЯАХАВ ДЭЭ...

Сайн сууж байв уу дотор минь гэрэлтэх эмзэгхэн Пика минь. Би нь ямар байгааг чи сайн мэдэж байгаа ч чамдаа хэлмээр байгаа зүйлсээ хэлмээр санагдаад ороод ирлээ. Чи надгүйгээр алзахгүй сайн оршин байдаг гэдэгийг чи ч, би ч сайн мэдэж байгаа...
Гадаа сэрүү буугаад, зөөлхөн хэрнээ жихүүн салхи нуруугаар минь тэврээд, цэлмэг хэрнээ хүйтнээр инээмсэглэх тэнгэрийг харах болгонд ганцаардал мэдрүүлдэг НАМАР гэдэг мэдрэмж хаяанд ирчихсэнг анзаарч байна... Тийм ээ би дахиад л ганцаараа байгаа... гараас атгах хэн нэгэнгүй бас дахиад л нэг намрыг хуурамч инээмсэглэл, уянгын дуу, завгүй байдлаараа халхавчлахаар бэлтгэлдээ орж байна. Гэхдээ өнгөрсөн хэдэн сарын хугацаанд өдөр бүр тийм уйтгартай, ганцаараа байсан уу гэвэл үгүйлдээ... Би хүнтэй найзалсан, аялсан, зарим нэгэн шинэ зүйлсийг мэдэрсэн. Гэхдээ л тэр бүрт ГАНЦ гэсэн зүйл үргэлж л хамт дагаад түүнээс хүчээр зугтаахыг оролдовч хамт байсаар байсан. Залхсан...Бууж өгсөн...Сэхүүн зангаа гээхийг хичээсэн... Өөрөө  өөртөө ТЭНЭГ байхыг хүссэн...гэвч буцаад л ганцаардсан би эргээд ирсэн :(
Би чамд үнэнгээ л хэлье... Би өмнөх хүнээ мартаж чадахгүй л байгаад байх шиг. Өмнөх шигээ тэгтлээ их хүсэмжлэн хүлээж шаналдагаа больсон ч гэсэн сэтгэлийн мухарт ямар нэг зүйл яг л тамхины цог шиг үе үехэн гэрэлтээд байх юм. Тэр хэдийгээр надаас холдон одсон ч гэлээ би яагаад ч юм дотроо өөртөө бат хадчихсан бололтой...
Надад хүмүүс хэлэх юм. Өмнөх зүйлийг мартахын тулд шинэтэй учрах хэрэгтэй гэж. Гэхдээ яаж? Тэр нь хаана байгаа юм бэ? Угаас хайр сэтгэлийг хайна гэдэг бол хамгийн том тэнэглэлүүдийн нэг тийм биздээ Пика?! Энэ бүхнээс минь ангижруулах хэн нэгэн хаана байгаа юм бэ?  

Sunday, January 15, 2012

БУЗАР ХОТООР АЯЛСАН ОНГОН УЛААН МАЛГАЙТЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ №1 (массажисттай болзонгоо алдсан нь...)

.........2 дахь өдрийн өглөө, нүүрлүү хөнгөхөөн сэнсний салхи зөөлөн үлээгээд, гадаа ямар ч юм бүү мэд муур шувууны дуу цонхоор сонсогдсоор сэрлээ. Хажууд Күш жинкэнэ ангайцан унтаж байна аа, цаг харвал аль хэдийн 12 цаг нилээд өнгөрч. Өчигдөр юу болсон талаар санах гэж хэсэг хэвтлээ.......лав л ДЖ Сташион-д орохын өмнө 1 шил архи усны үхэр шиг уугаад юу ч болоогүйг санаж байна. Нөгөө газраа ч орлоо доо, бум бужигнаж, түм түжигнэсэн газар нөгөө муу хэдэн европ өвөө нар буцалгасан мандариний хальс шиг заваан царайгаараа өлөв долов хийгээстэй. Би ч нэг хэсэг эргэн тойрон юу болоод байгаатай эвлэрэх гэж Ирана хүүхний аян дээр бага зэрэг хөдлөөстэй. Күэ яах вээ, гайгүй юмнууд бол байнаа байна, гэхдээ нэг сонин нь маниасаа аймаар булчинтай залуучууд тийм туялзсан байх чинь ёстой баба юмаа. Дээрээс нь Тайландууд нэг тийм сонин заваан хоолойтой. За тэгээд байгаа газартаа идээших гэж дахиад 4 стакан виски+кола+улаан марлборо+3 шил пиво уусан чинь харин хөгжим нтар арай хөөрхөн байх чивээ...өмнөх уусан юм ч амтагдаад ирэв. Хамт явсан нэгэнд маань үхэж хатдаг нэг тайланд залуу тэр газар бас дуулдаг юм. Нөгөөтөхийг чинь дуулахыг хараад сууж байтал нэг том биетэй бакь залуу хүрч ирээд, гар хөл учир зүггүй үнсээд, Юү Аар Соү Кьют нтар гээд л хүн ичээгээд хаяцан. Би ч баярллаа, мэднээ гэж бараг хэлэхчээ алдаад гоё үгэнд хууртсан жоохон хүүхэд шиг бүжгийн талбай руу бараг гүйж гарсийн байна. Бүжиглээд л байлаа, хөл халуун оргиоод байхаар нь гутлаа тайлж нэг гартаа бариаад, амандаа тамхиа баагиулангаа бүжиглээд л байлаа. Гар хуруу энд тэндээс орж ирэхээр нь хэдий таатай байсан ч бараг тас цохино гэдэг шиг биедээ хүргэлгүй бүжиглэсээр...Дотроо ямар нэг зүйл хүлээх мэт нүдээ аниастай, нүдний завсраар барны улаан ногоон лазер гэрэл бүдэгхээн үзэгдэнэ. Энд байгаа хүмүүсээс би бага зэрэг өөр байгаагаа мэдэрсэн ч надад яг ийм байх нь л таалагдаж байлаа...Би тэднээс илүү цагаан, би тэднээс илүү согтуу, би тэднээс илүү сонин, би тэднээс огт өөр зүйл хүсч энд байгаагаа мэдэрч байлаа. Ингэж бодоод дахиад хэдэн ч шот татсын бүү мэд, би зүгээр л ...нэг тийм ганцаардаж байгаагаа мэдрээд байсан юм. Нулимс нүднээс гарч байна, миний муухай хүүхэд, тэр юу хийж байгаа бол, нөгөө тэнэг инээдээрээ инээж байгаа болов уу... нэг мэдсэн чинь хөгжим зогсоод гарах цаг нэгэнт болжээ. Намайг Эмо царайлж байх хооронд манай нөгөө хэд аль хэдийн нэг нэг юм олоод авчээ. Их л сайхан байгаа шинжтэй, том том дуугаар инээд алдсаар. Гуйвж дайвсан би гэдэг амьтан нэгнээр нь түшүүлж, ТЭНЭГ ЭМО ГИЧИЙ (мэдээж манайхны нэг нь хатуухан үгээр тоглоом хийж байгаа нь) гэж зандчуулсаар гараад яв ягаан өнгөтэй таксинд суусан юм байна. Тэгээд л цаашаа юу болсын бүү мэд............ийм л зүйл санаанд орж байлаа. За өнөөдөр юу хийх вээ гэж бодонгоо бусдыгаа сэрээлгүй чимээгүй банны өрөөлүү очиж шүдээ угаалаа. Мөөгий урьд шөнө уургалсан залуугийнхаа өвөрт хөлбөрсөн чигээрээ Ничо**гэж дуудлаа. Би ч сэрснийг нь далимдуулан за босъё, гарч юм хум олж идээд тэгээд усанд сэлэе гэсэн санаа гаргав. Бүгд нэг нэгээрээ босцгоолоо. Усанд сэлж, идэж уусаар байтал орой 5 цаг хэдийн болжээ. Күэ Монголд байхад ер цаг явдаггүй байсан, энд одоо юууууун ч хурдан цаг нар нь явдын гэж ярилцаад оройны планаа зохиовоо. За Ничо, тэгээээээд л өчигдөрийнх шигээ Эмороод гажигтаад байваа гэсэн сануулга дор арай гэж Тайланд массаж орохоор шулуудваа. Өмнө явж байхад гэрийн ойролцоохон ШИДЭТ ГАР /MAGIC HAND/ гэдэг массажны газар байсанг санаад тийшээгээ Индранилыг дагуулаад оров. Санасныг бодвол цэвэрхэн бас тохиолог юм гээч...Нэг инээд алдсан царай муутай залуу, япон уу, солонгос уу, хятад уу, синга юу гээд л элдэв юм шалгаасаар массажны өрөөнд оруулав. За тэгтэл нэг надаас бага зэрэг намхан, нүдний шилтэй, тэрүүхэндээ сахалтай өөртөө таарсан биетэй, 25-26 орчим насны нүдэнд дулаахан залуу ороод ирэв. Бандаажаа тайлах уу гэж тэрнээс асуутал өөрөө л мэд гэнээ, би яаж мэдэхүүдээ анх удаа массажинд орж байгаа тайлж барих ёстой байж магад гэж бодоод л...тайлалгүй тэр чигтээ хэвтлээ. За тэгээд хөлнөөс эхлээд барьж өглөөдөө...яасан ч гоё зөөлхөн гартайн, хөл даарцан байсныг хэлэх үү тэр дулаахан цээжиндээ миний хөлийг наалаа. Гар нь хөлийн булчинг базалж элдэв янз болгож байснаа, бага багаар дээшилж гуя тэгээд бүүр салтааны тэр хавьд массаж хийдгийн байна. Би ч ичих, сандрах, айх, сэрэл хөдлөх хамаг юм давхацаад нүдээ аниаад амаа гарандаа хийчихсэн байхын шал солиотой. Тэр гэхдээ надад нэг ч сексуал харразмент бүхий үйлдэл хийгээгүй, тэр массаж нь л тэгдэг ёстой юм шиг байна лээ. За тэгээд намайг чинь доошоо харууллаадаа. Ээжээ, яадаг гэнэ вээ, нэг цэгэн дээр дараад л шууд би дуу алдаал ... нөгөө цэг дээр нь дараад л би амьсгаадаад л, ёстой аймаар. Тэгээд санамсаргүй миний гар гуян дээр нь хүрсэн чинь, пөөх ямар гоё арьстайн, тийм нэг чийглэг зөөлөн бор арьс. За ер нь царайг нь нэг эгцэлж харая гээд нүүр лүү нь харлаа. Давгүй шүү...би ч нөгөө хэдийн битгий ЭМО-роод байгаарай гэсэн сануулгын дагуу чамайг хэн гэдэг вэ гээд асуулаа. Оли, харин чамайг? гээд яриа эхэллээ. Тай гэхэд дуу хоолой нь ч гэсэн давгүй шүү. Массаж хийдэг залуу гэхэд япон, англи-аар ярьдаг, хөөрхөн ааштай, тэгээд бие хаа нь ч давгүй, ер нь бол таалагдаж байлаа. Энгийн ойр зуур юм ярьсаар хамгийн сүүлчийн хүзүү барьдаг хэсэг рүү очлоо. Би нүдээ аньсан чигээрээ юм ярьсаар, нүдээ нэг нээсэн чинь бид 2 яг харц тулгараад наацан. Би ч ичээд сүйд майд, тэр миний сандарч байгаа энэ байдлыг хараад улам тэсвэр алдсан байдалтай, waaaaa you are so cute, god, i wanna hug you нтар гэнээ. Угаасаа намайг сонирхож байгаа нь илт байсын, тэгээд нөгөөх чинь юм хэлж амжаагүй байтал сахалтай уруулаараа хацар дээр үнсээд авав. Хөөрхий минь тэрнээс хэтрээгүй ээ... нилээд дотно юм ярилцсаны дараа орой хамтдаа гарахаар 11 цагт болзоо тогтоов. Өөрийн нь тайлбарлаж байгаагаар бол өглөөнөөс орой хүртэл ажил ихтэй байдаг, бараг гарч амждаггүй гэхдээ өнөөдөр 11 цагт арай эрт тарна тэгээд маргааш нь амралтын өдөр нь гэнээ. Дургүйцэхгүй бол танай найзууд болон надтай цуг гармаар байна гэнэ. Би ч зөвшөөрлөө. Массаж дуусаад харих замдаа оройн хоолоо идчихээд сууж байтал 68-тай Финлянд авгай (дараагийн бичлэгт түүний талаар дэлгэрэнгүй бичнэ) орой Жазз клубруу дагуулж явнаа гээд 20-той охин шиг гангалцан гараад ирлээ. Үг дуугүй дагаад явахаас өөр аргагүй байсан тул тийшээ нь ч явлаа. Би ч байн байн цагаа харсаар 11 өнгөрч байхад тоглолт нь дөнгөж эхэлж байхым, болзоотойгоо санасаар явмаар байсан ч хөөмөл булчинтай найз маань дуулахаар болчихоод хаяж явж болдоггүй. Аргаа бараад найзад маань үхэж хатдаг нөгөө тай залууд хэллээ. Нөгөөтөх чинь дор нь утсыг нь олоод ярьсан боловч эзэн авгай нь/залуу нь : үйлчлүүлэгчтэйгээ тийм харилцаанд орж болохгүй ээ, тэгээд ч тэр харьчихсан, би дахиж наад хүнийг чинь оруулахгүй шүү гэж авсан. Оххх бурхан минь, би тэр хөөрхий массажист залууг дэмий зүйлд хутгаад хаячихлаадаа гэж бодон бодож уусаар бас л шал согтуу гэртээ хариаад унтсымдаа. Ингээд л би бүтэлгүйтлээ, уг нь энэ газар ирснээс хойш арай гайгүй таалагдсан, дотно мэдрэмж мэдрүүлсэн, надаас арай өөр зүйл хүссэн (тэр нь секс биш, бид зарим үед сонин байдлаар нэгнээ мэдэрдэг холбоо) ганц хүн байсымсан. Дараа нь би өөр газар массаж бас хийлгэсэн, гэхдээ яг тэр залуу л надад яг үнэн сэтгэлээсээ хийж дээ гэдэгийг мэдэрсэн. Тэр надаас илүү зүйл шаардаж эр янхан мэт аашлаагүй хийдэг зүйлээ л хийсэн, би ч түүнд гадаадаас мөнгөө багтааж ядаж ирсэн худалдан авагч мэт загнаагүй. Зүгээр л бие биедээ таалагдсан. Ингээд бодоход болзоогүй нь ч болсын. Ер нь Пика, чи тэр үед юу мэдэрсэн бэ? мэдэрч байна гэдэгээ мэдэрч байх яг тэр агшиндаа бодовол мэдрэхээ больчихдог болов уу? Юуг ч мэдэрсэн бай миний муухай хүүхэд тэр бүрт хамт байгаасай л гэж хүсэх юм Пика минь...

Monday, May 2, 2011

Ter min yavaad 2 sar ongorloo...

Сайн байна уу Пика минь. Уйтгар гунигийг хуваах ганцхан сахиус минь...удаан уулзаагүй намайгаа уучлаарай. Өдөр хоног яг л харавсан сум шиг өнгөрч байна. Нэг л өглөө сэрэхэд 1 дэх өдөр байхад дахиад сэрэхэд ажлын сүүлийн өдөр болчихсон байх юм. Пика, би энэ цаг хугацааг ярих гэсэнгүй ээ үнэндээ. надад үнэхээр хэцүү байна аа Пика найз минь. Сэтгэл дотор яг л нэг том хар зүйл орчихсон мэт, гарах гээд гарч чадахгүй том агаар залгицан юм шиг л байна. Зүгээр байж байгаад ийм болоогүй ээ, өчигдөр миний хайр гэж боддог тэр хүн өөр найзтай болсон гэж сонсоод л ингэчихлээ. Үнэхээр гомдол, хайр, харамсал, шар, уур, өрөвдөл, цөхрөл бүгд дотор минь арзаганаад, барьж байсан пивоны минь шил салгалан чичигнэхийг би хараад үнэхээр гайхсан. Өөрийгөө хэн хүнээс илүү ухаантай, илүү гэж аархан боддог, хүсвэл бүгд минийх гэж ихэрхэдэг байсан тэр том бахархал яг нүдэн дээр минь, навс хийн унасан. Би энэ хүний өмнө яах ёстойгоо үнэхээр мэдэхээ байчихсан. Нада уг нь юу ч болсон үргэлж дандаа хариулт нь бэлэн байдаг байсан ч энэ удаа үнэхээр би яахаа мэдэхгүй байсан шүү. Би ч үнэхээр хувиа хичээсэн амьтан байсанг тэр үед л мэдрэх шиг... Бм хайртайгаа мэдрүүлж чадахгүй байж тэр хүнийг хичнээн их зовоож шианалгадаг байсын бэ, ядаж хамтдаа сайхан дурсамж бий болгож чадаагүй гэхэд хамгийн сүүлд эндээс явахад нь гаргаад өгчих сэтгэл надад байсангүй юу... хүний газар бүх зүйлээ санаад хэцүү байдгийг би өөрөө мэдсээр атал тэр хүнийг би яагаад ойлгоогүй тэгэж муухай үг хэлж гомдоосон байна аа... өдөржин би өөртөө харамсаж, өчигдөр шөнө огтхон ч нойр хүрсэнгүй тэрийг бодож хонолоо. ХАЙРТАЙ БАЙЖ ЯАГААД ТЭРИЙГЭЭ ИЛ ГАРГАДАГГҮЙ БАЙСАН ЮМ БЭ? энэ л асуулт намайг өдөржин шаналгалаа.
Муухай хүүхэд нь яадаг байсан гээч??? Том цагаан хөлөөрөө миний гэдсэнд наагаад, одоо миний гэдсэнд наачих гээд миний хөлийг аваад "ээ миний хайр чинь тахиан хөлтэйшдээ" гээд л эрхлүүлээд наадаг байж билээ. Инээдтэй мангар юм дандаа ярьж намайг инээлгэнэ. Яаж бодож олдог юм бол гэмээр хачин хачин зүйлс яриад л... сугандаа зөндөө их гижигтэй, бас нэг газарт нь хүрэхээр гижиг нь хүрдэг хэхэ. Ууралхаараа, эсвэл яг уйлах гээд ирэхлээрээ хөмсөг нь доошлоод л... нүдээ сүүмэлзүүлээд л ямар хөөрхөн болдог гээч...
Санаж байна даа чамайг асар их санаж байна. Хайрыг би гутамшиг гэж боддог байсан ч үнэндээ шаналал зовлон, сэтгэл хангалуун бус байдал гээд л... хэцүү зүйл юм аа.
Гарч архи уувал Пика чи уурлахгүй биздээ? Би зүгээр л тайтгарах гэж, уйлах гэж, бага ч гэсэн тэрнийг мартах болов уу гэж уух гэж байгааг минь ойлгоорой.
Хайртай шүү Пика.

Wednesday, March 2, 2011

Ter yavchihsan...

Chamaig yavchihsan gej bodohoor neg l itgej ogohgui yum. Odor bur l hariltsaatai baij, bainga hamt baih yum shig sanagddag baisan ter hun mini zunduu hol yavchihsan. 7 honogiin tal odor n tuuntei hamt ogloog ugtaj, tsav tsagaan tseejind n naaldaad buh bieiig n unseed changaas changa tevruuleed ajildaa yavdag baisan ue goe ch baisan yum shig. Tuunii heniig ch tegej hardaggui hair shingesen ter hartsiig bi zugeer l baih yostoi zuil met huleej avdag baisan san. Unuudur ugluu namaig irne gej zunduu huleesen baih daa. Bi yaagaad ch yum tuuniig aimaar gomdoochihson yum shig sanagdaad baina Pika. Ug n yavtal n zunduu ih dursamj bii bolgood ineegeed unseed yavuulsan bol... bi ch oortoo heterhii erdsen teneg negen yum daa. Dahij namaig tegej hairlah hun garch ireh bol uu? Bi dahij tuuntei taarah boluu? Dotor min hezee neg ongoih bol geed zunduu zuils dotriig min maajih yum. Gehdee hair gej yor n iim baih tusmaa amttai baidag yum boluu? Bid 2-iin ene uchraliig bi ehleed unendee toodoggui baisan ch uneheer dasna gej aihtaar zuil baidag yum baina.
Odoo bi tuunees zurag, tsag, futbolk, hamrand min shingesen unertei l uldeh shiv dee... Odoo ter min Russia-d ongots buudal deer yag l nadtai adilhan namaig sanaad suuj baigaa baigaa daa. Ochigdor nadad chi min bitgii uilj, shanalj, hetsuu baidald orooroi. Hervee uneheer hetsuu baival haird n ch gesen yag tiim hetsuu baigaa gej bodood taivshraarai hairaa gej bilee. Hairaa yag odoo nadad hetsuu baina. Bi buruu zuil hiiseer baigaad, chamaigaa zovoosoor baigaad yavuulsan yum shig sanagdaad baina. Naddaa hurdan ireerei hairaa.

Sunday, February 27, 2011

Баяртай.

... чи явлаа. Ёоо ийм хэцүү байдаг гэж би ерөөсөө бодож байсангүй ээ. Дотор зүгээр л хов хоосон юм шиг, гэдэс өлсөж байгаа юм шиг, ямар нэг зүйл хийх ёстой юм шиг, ууралмаар ч юм шиг, юу ч болоогүй мэт инээмээр ч юм шиг бүх юм үнэхээр хэцүү болчихдог юм байна. Би түүнтэй хэрэлдэж муудаж, сайндсаар бүтэн 6 сар болжээ. Хагас жил хамт байсан шүү дээ хэ хэ. Бид 2-т бусад шиг айхтаар дурсамж байхгүй ч хамтдаа байхдаа сайхан байдаг байсан. Намайг хайр халамж, энхрийлэл бас хардалт, муухай зан гээд л миний хос гэж боддог бүхий л зүйлсийг надад мэдрүүлсэн тэр минь одоо 2 хоноод л явлаа. Надтай уулзмаар байсан ч чадахгүйгээр, уйлаад ч, хуучин шигээ уурлаад ч тэр бид 2 нэг хэсэгтээ дахиж уулзаж чадахгүй.
Өчигдөр орой уг нь чамд маш ихууралсан лдаа. Гэхдээ чамайг манай үүд хүртэл дагаж ирээд намайг уучлаарай гээд уйлж байхад би үнэхээр юу хийхээ иэдэхгүй, худлаа л ууртай царай гаргаж байсым. Хамгийн сүүлд үнсэж байна гээд чи миний уурлан байж үнсүүлсэн уруул дээр чиний бүлээн нулимс урсаад унахад миний дотор зүгээр л нэг хар юм бөөгнөрөөд орчихсон. Чи уйлахдаа ямар хэцүү харагддаг гээч, тэр тусмаа өчигдөр чи үнэхээр аймшигтай харагдаж байсан. Би дагаад л уйлчихсан. Гэртээ ороод хэнтэй ч юу ч ярилгүй өрөөлүүгээ ороод яг л жоохон хүүхэд шиг толгойгоо өвдтөл эхэр татаад би уйлсан. Зүгээр л би яагаад гэдэгийг нь мэдэхгүй ч уйлаад л байсан. Би уг нь хэр барагтаа уйлдаггүйлдээ, тэр тусмаа хайр сэтгэлээс болж уйлна гэж хэзээ ч бодож байгаагүй. Би ингээд ганцаараа үлдэхнээ. Гэхдээ өмнө нь би хэнийг хайхаа мэддэггүй ганцаарддаг байсан бол одоо харин хэнд би яаж хайрлуулах ёстойгоо ойлгосоон. Богинохон хугацаанд надад их зүйл ойлгуулсан чамдаа зөндөө их баярлалаа. Ярьж байсан шигээ хэзээ нэг өдөр эргээд уулзахдаа бүхнийг сайхнаар хардаг болчихоод хамтдаа мөрөөддөг байсан бүхнээ биелүүлнээ.
Сайн яваад ирээрэй, миний муухай жаал.

Wednesday, January 26, 2011

: (

Санаж байна... санахаараа ганцаардаж байна... ганцаардахаараа сонсож байна...сонсохоороо унтаж байна...унтахаараа зүүдэлж байна...зүүдэлхээрээ уулзаж байна......... энэ зүүд битгий дуусаасай.
Ганцаараа баймааргүй байна...

Friday, November 19, 2010

Би гэж нээрээ...

Миний хөөрхөн Банбуулай нь хайрыгаа уучлаарай...
Чамтай хамт байсан мөчүүд чиний намайг хардаг байсан тэр харц, намайг энхрийлдэг байсан тэр гар, үргэлж инээлгэдэг байсан чиний хөгжилтэй яриа одоо ингээд бидний дурсамж болж байх шиг байна. Чиний хайрыг даагаад явж болох л байсан ч би тэгэж чадахгүй юм шиг байна аа. Намайг ахиж ингэж хайрлах хүн нэг хэсэгтээ гарч ирэх үгүйг хэлж мэдэхгүй нь. Чи бурууг өөрөөсөө биш, надаас л хайх хэрэгтэй...

Миний уйланхай Банбуулай, наймайг ийм муухай зан гаргаж байгаад уучилаарай.
Санаад чадахгүй байвал би гүйгээд очино оо.